•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО, ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТЫН ЗАР

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын шүүхийн тогтолцоо, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, цахим-шүүхийн туршлага судлах 11 дэх удаагийн хөтөлбөрийн танхимын сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Тус сургалтад 20 шүүгч, 5 шүүхийн захиргааны ажилтныг хамруулах бөгөөд Коронавирусын цар тахлын хязгаарлалт цуцлагдмагц цахим сургалтад хамрагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг БНХАУ-д зохион байгуулагдах практик сургалтад хамруулахаар тохиролцсон болно.

Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалаар батлагдсан “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсын сургалтад хамруулах журам”-ын 3.1-т заасан шалгуурыг хангасан байна.

 

Иймд тус сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хүсэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бүртгэлийн маягтыг бөглөж, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын FOREIGN.AFFAIRS@JUDCOUNCIL.MN цахим хаягаар ирүүлнэ.

 

Сургалттай холбоотой асуудлаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын 70007028, 99906984 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх