•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүдийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал солилцсон юм. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, В.Оюумаа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ц.Ичинхорлоо, М.Баясгалан, Д.Доржсүрэн, Э.Энх-Эрдэнэ нар оролцлоо.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Батбаяр хэлсэн үгэндээ “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа иргэний хэргийн шүүхийн ачааллыг 25 хүртэл хувиар бууруулж, их хувь нэмэр оруулж байгаа. Үүгээр зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэг маргаанаа эв зүйгээр, хурдан шуурхай шийдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид улам боловсронгуй болгож, хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана. Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, сайн туршлага судлахад нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцлов. Тэрээр мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед дагалдаж гарах Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тодорхой саналаа нэгтгэж өгөхийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүдээс хүссэн юм.

      Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг уулзалтын үеэр “Шүүхийн тухай багц хууль 2012 онд батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хүндрэлтэй асуудлууд бол гардаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэтэрхий ерөнхий, процесс ажиллагаа их багатай. Мөн Иргэний процессын хуультай зөрчилддөг” хэмээн хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо.

 

 

                                   Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс    

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх