•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Тус шүүхээр үйлчлүүлсэн иргэн С.Рэндоо талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

Тус шүүхээр үйлчлүүлсэн иргэн С.Рэндоо талархсан сэтгэгдлээ илэрхийлж бидэнд хандсан юм.
Тэрээр “С.Рэндоо миний бие шүүхэд цалин болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг ЗХЖШ-т холбогдуулан гаргасан билээ.
   Уг хэргийг танай шүүхийн шүүгч Н.Сарангүн тэргүүтэй шүүгч нар болон түүний туслах Ө.Солонго нар шүүхийн үйлчилгээг шуурхай үзүүлж, шүүхийн шийдвэрийг үнэн шударгаар гаргаж өгсөнд туйлын ихээр талархаж байна.
Миний бие олон жилийн бие болоод сэтгэл санааны зовлон зүдгүүр амсаж ирсэн ба үүнийг шүүх үнэн зөвөөр дэнсэлж, шударга үнэний баталгаа боллоо.
    Иймд танай хамт олонд ажлын амжилт болон шүүгч болон тэдний ар гэрийнхэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ АРИУН ҮЙЛС МАНДАН БАДАРТУГАЙ” гэж шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлэн бичгээр үлдээсэн юм.
Тэрээр мөн ганц би баярлаад байгаа биш миний ар гэр болоод ахан дүүс хүртэл шударга үнэн ялахыг хүлээн харж суусан, тэр бүх хүмүүс баярлан талархаж байгаа юм шүү, үүнийг заавал дамжуулж өгөөрэй гэв. Түүнчлэн иргэд бид шүүхийн үйл ажиллагааг гаднаас нь харж ихээхэн шүүмжилдэг, гэтэл яг шүүхэд дотор нь ороод үйлчлүүлэхэд иргэнээ гэсэн халуун дулаан сэтгэл, уйгагүй их хөдөлмөр зүтгэл харагддаг юм байна лээ. Хууль дээдсийг эрхэмлэн хязгаарлаж, доордсыг энэрэн хамгаалдаг гэдэг үнэхээр үнэн юм байна гэж хэлсэн юм.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх