ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД, ТЭДГЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧИД, БУСАД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД УРИАЛАХ НЬ:
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан дэлхийн олон улс орнуудад тархаад буй Коронавируст халдвар /COVID-19 /-аас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Үүнд :
• 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 11 сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд шүүх хуралдаан товлохгүй байх, товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, хойшлуулсан шүүх хуралдааныг хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарт нэн даруй мэдэгдэх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд товлогдсон уулзалт мөн адил хамаарна.
• Шүүхэд гаргах нэхэмжлэл, гомдол, хүсэлт болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргах өргөдөл, шүүхийн архиваас баримт хуулбарлан авах зэрэг хүсэлтийг биечлэн хүлээн авахгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт болон шүүхийн тамгын газарт хандсан албан бичиг, өргөдлийг шүүхийн /i_bayanzurkh@shuukh.mn/ цахим шуудангаар хүлээн авах.
• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж, асууж тодруулах зүйлийг шүүгчийн туслахын утсаар холбогдож лавлах.
• Иргэд үйлчлүүлэгчдэд шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хувиарлалт, шүүх хуралдааны зар, тоймыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 7000-9102, Мэдээлэл лавлагааны 7000-9104, Ерөнхий шүүгчийн туслахын 7000-9103 дугаар утсаар лавлах, холбогдох утасны дугааруудыг тогтмол нээлттэй байлгах.
• Шүүхийн байранд зайлшгүй шалтгаанаар нэвтэрч буй иргэдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавих, биеийн халууныг тогтмол хэмжих, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүхийн байранд зайлшгүй шалтгаанаар нэвтэрсэн иргэдийн овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авах.
2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 сарын 13-ны өдрийг дуустал хугацааны шүүх хуралдааны зар, тоймыг
http://bzd.civilcourt.gov.mn/ цахим сайтаас харах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн page хуудаснаас шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой.
Дээрх байдлаар ажиллах нөхцлийг бүрдүүлснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж байна.