Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар, хяналт хийн ажиллаж байгаа хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад шаардлага хүргүүлж ажиллахаар УОК хуралдах гэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдээлсэн.
Мөн цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргажээ. Хэрэв иргэн та ажиллах шаардлагатай байгууллагын ажилтан бол ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа үзүүлж, гадагшаа гарах боломжтой. Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарласан.