Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ариутгалын ажилтнууд шүүхийн байранд 2020.12.01-ний өдөр хүрэлцэн ирж, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, ковид-19 вирусны түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн ажилтан албан хаагч, харуул хамгаалалтын цагдаа нарын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан болно.
#Ковид-19 вирусны тархалтаас хамтдаа урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалъя.