Тус шүүхийн мэдээлэл лавлагааны суурин утас ачааллаас хамааран зарим тохиолдолд давхар дуудлага авах боломжгүйгээс иргэд олон нийтийн зүгээс утсаар мэдээлэл авахад хүндрэлтэй байдлыг үүсгэж байсан.
Иймээс мэдээллийн ажилтны дуудлага хүлээн авах ачааллыг тэнцвэржүүлж, утсаар мэдээлэл өгөх ажилтанг болон салаа дугаар нэмэгдүүлэн, зарим олон давтамжтай, байнгын асуудаг асуултанд автомаар хариулах байдлаар ирсэн дуудлага бүрт хариулт өгөх боломжийг бүрдүүлсэн.
Иймд иргэд, үйлчлүүлэгч та бүхэн дараах сонголтоос сонгож утсаар түргэн шуурхай мэдээлэл авах боломжтой боллоо.
Зураг дээр дарж томруулж харна уу.