Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Коронавирус /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн байдал эрүүл мэндийн байдлыг тандах, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэхтэй холбогдуулан 2021.05.03-ны өдрөөс 2021.05.10-ны өдрийг дуустал хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
