2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн 13 дугаар бүлэгт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зохицуулалт дангаар нэг бүлэг болон хуульчлагджээ. Хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалтад "Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно" гэж заасан байна.
Иймд 2021 онд Баянзүрх дүүргийн иргэд, олон нийтийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн нэрсийн жагсаалтыг цувралаар оруулж байна.
Иргэн таны нэр жагсаалтад байвал ажлын өдрүүдэд, ажлын цагаар 99182835, 88203175 дугаар утсуудаар холбогдох буюу зурвас бичиж үлдээнэ үү.