2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо нар хүрэлцэн ирж, тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, эвлэрүүлэн зуучлагч нартай уулзалт хийн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Түүнчлэн тамгын газраас тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн нэг өдрийн ажлын зураглалыг инфографикаар үзүүлсэн бөгөөд зуучлагч нь өдөрт дунджаар 8-10 уулзалтанд орж, 1 уулзалтанд 30-45 минут зарцуулдаг байна.