Тус шүүхийн байранд “Коронавирус /КОВИД-19/”-ын халдварын эерэг тохиолдлууд бүртгэгдэж, халдвар авсан шүүгч, ажилтны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ЗТ2021/01353 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч, ажилтан, хэргийн оролцогчдыг болзошгүй эрсдлээс сэргийлэх, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүхийн мэдээлэл лавлагаа ажлын өдрүүдэд 08.30-15.00 цагийн хооронд хүлээн авах,
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг шүүгчийн туслахын и-мэйл хаягаар болон шүүхийн албан ёсны i_bayanzurkh@shuukh.mn хаягаар, хэргийн оролцогч шүүх хуралдааны тов, бусад лавлагаа мэдээлэл авах бол шүүгчийн туслах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарын холбогдох дугаар, Мэдээлэл лавлагааны 7000-9104, шүүхийн архивын 99086054, тамгын газрын 7000-9102 дугааруудаас болон тус шүүхийн албан ёсны /https://bzd.civilcourt.gov.mn/ цахим хуудас, “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” /https://www.facebook.com/bzdcivilcourt/ фэйсбүүк пэйж хуудсуудаас авах,
3. Түүнчлэн шүүхээс дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болох татгалзаж, зайлшгүй шалтгаанаар нэвтэрч буй тохиолдолд амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөж үйлчлүүлэх,
Тус шүүх нь “Коронавирус /КОВИД-19/”-ын халдварын өвчлөл ихтэй энэ үед шүүхийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр, тухай бүр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ авч, хичээнгүйлэн ажиллаж байгаа тул та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.