Тус шүүхийн шүүгч Т.Болормаа 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг шинэлэг орчинд зохион байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцсанаараа онцлог, үр дүнтэй сургалт боллоо.