БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022.01.01-ний өдрөөс 2022.01.31-нийг хүртэл хугацаанд 683 нэхэмжлэл хүлээн авснаас 118 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 567 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 325 хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны мэдээ
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд 626 шүүх хуралдаан товлосноос 411 буюу товлосон хурлын 65.6 хувь нь хойшилсон.
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
2022.02.08