МЭДЭЭ
2022.03.04-2022.03.06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит 6 төрөлт спортын наадам болж өндөрлөлөө. Тус наадамд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд нэгдэн орж, теннисийн төрөлд /эмэгтэй/ алт, 100 буудалт даамны төрөлд /эмэгтэй/ алт, гар бөмбөгийн төрөлд /эмэгтэй/ хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Наадамд амжилттай оролцсон шүүгч Д.Батцэцэг, шүүгч Т.Болормаа, шүүгчийн туслах Т.Буянжаргал, Н.Нарантуяа, М.Буяндэлгэр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Огторгуй, эвлэрүүлэн зуучлагчийн туслах С.Өсөхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.