БЗДИХАШШ, СБДИХАШШ, ЧДИХАШШ, шүүхийн Тамгын газрын багуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх спортын 3 төрөлт тэмцээнийг 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шүүхүүдийн тамгын газраас зохион байгууллаа.
Дээрх тэмцээнд нийт 187 ажилтан, албан хаагчид авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцсон ба тус шүүхийн эрэгтэй, эмэгтэй багууд гар бөмбөгийн төрөлд алтан медаль, дартсын багийн төрөлд удаах байрыг тус тус эзэлж, хөгжөөн дэмжигчдийн шагналыг хүртлээ.
Шилжин явах цомын эзнээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тодорлоо.