Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа “Хуульчийн карьер, хөгжил” сэдвээр тус шүүхийн тамгын газрын ажилтнуудад сургалт орлоо.
Шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой сургалт орсон Н.Баярмаа шүүгчдээ болон сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн шүүгч Э.Энэбиш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд талархал илэрхийлье.