Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оноос хог хаягдлаа ангилан ялгах аянд нэгдэж
байгууллагаараа дахин боловсруулах боломжтой ЦААС, ХУВАНЦАР САВ, ГЯЛГАР УУТ зэргийг ангилан ялгаж, хэвшиж байна.
Тус шүүх нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулагдсан "#Дахивар авах явуулын станц 09" өдөрлөгт оролцож, зохион байгуулагч, байгальд ээлтэй️ "Төвшин Сайхан" төвд өөрсдийн ангилсан цаас, хуванцар савыг тушаалаа.