Тус шүүхийн тамгын газраас шүүхийн шийдвэрийг иргэд, олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор ”Оюуны инноваци” ТББ-тай хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулан цуврал подкаст хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Подкастын эхний дугаарт тус шүүхийн шүүгч Б.Мандалбаяр оролцож “Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал” сэдвийн хүрээнд хөршийн эрх, бусдын газар дээр барилга байгууламж барих, сервитутын талаар хөндөж ярьлаа.