Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтан албан хаагчдаас эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлан ажилласан шүүгч захиргааны ажилтнууд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнагдлаа.