Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.07.08/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус шүүхийнТамгын газраас Мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Урандалай төр ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зуран төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөсөн албан хаагчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.



