Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.06.02 101/ШЗ2022/13793
2022.06.02 Процесс-хураангуй-02
Нэхэмжлэгч “Л” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд “гүйцэтгэх захирал Уянга” гэх гарын үсэг зурагдсан, түүнчлэн “гүйцэтгэх захирал Уянга”-аас “Л” ХХК-ийг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, нэхэмжлэл болон итгэмжлэлд компанийн тамга дарагдсан байв.
Компанийн гүйцэтгэх захирлыг тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гаргаж томилох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр гүйцэтгэх захирал нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болно.
Энэ тохиолдолд, “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “гүйцэтгэх захирал Болор” гэж, өөр этгээдийг тэмдэглэсэн бүртгэлтэй байсан тул шүүхээс “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэрийг хавсаргаагүй нь нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон байна.
Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам