•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн хураангуй
    • Шүүхийн шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй

Орон сууц худалдан авах тохиролцоог бичгээр хийж баталгаажуулаагүйгээс заргаа алдав

Туршилтаар


 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.31 101/ШШ2022/01455

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2022.03.31 Шийдвэр-хураангуй-05

 

            Иргэн Дуламаас “…  өөрийн өмчлөлийн орон сууцандаа төрсөн ах Болорыг 2017 оноос хойш түр амьдруулж байсан ба орон сууцаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон тул чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлөхгүй байгаа” гэх үндэслэлээр орон сууцыг  албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний шүүхэд гаргажээ. 

            Хариуцагч Болор нь “ … уг орон сууцыг худалдан авахаар тохирч Дуламд 50,0 сая төгрөгийг төлсөн, улмаар цаашид өөрсдөө амьдарна гээд засвар хийсэн тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй, орон сууцны урьдчилгаанд өгсөн 50,0 сая төгрөг, засварын зардал 41,0 сая, нийт 91,0 сая төгрөгийг гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

            Дулам, Болор нар нь уг байртай холбоотой ямар нэг  гэрээг бичгээр байгуулаагүй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож,  Дулам нь “ахыгаа түр амьдруулахаар байрандаа оруулсан” гэж, Болор нь “худалдахаар тохирч байрандаа оруулсан” гэж шүүхэд өөр өөрөөр тайлбарлажээ.

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ насанд хүрсэн өмчлөгч тус бүрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх аливаа хэлцэл нь бичгээр хийгдэх, нотариатчаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн зохицуулалттай байдаг.

            Энэ тохиолдолд, Дулам, Болор нар нь уг байрыг худалдах худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдээгүй, гарын үсэг зураагүй тул тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нотлогдохгүй, хэлцэл /гэрээ/ хийсэн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.

            Иргэний хуульд зааснаар, талууд хэлцлийг бичгээр хийгээгүй тохиолдолд хэлцлийнхээ талаар маргавал гэрчээр нотлуулах эрхээ алддаг тул уг хэрэгт гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй болжээ. 

            Иймээс шүүх Дулам, Болор нарын өгсөн авсан зүйлийг харилцан буцааж, орон сууцыг хариуцагч Болорын эзэмшлээс чөлөөлж, байрны үнэд төлсөн 50,0 сая төгрөгийг нэхэмжлэгч Дуламаас гаргуулж, Болорт олгон, орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй засвар хийсэн тул засварын зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.    

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/119660?daterange=2022-01-01%20-%202022-10-28&id=1&court_cat=1&bb=1 

 

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх