•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн хураангуй
    • Шүүхийн шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй

Хариуцагч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул зээлийн төлбөрийг хариуцахаар болов

Туршилтаар

 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.08.02 101/ШШ2022/03381

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2022.11.22. Шийдвэр-хураангуй-08

Нэхэмжлэгч Молом нь иргэн Дуламд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах”-аар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Дулам нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ …  авсан мөнгөө буцаан төлсөн, … уг мөнгө нь Молом, Болор нарын хооронд өгсөн авсан асуудал бөгөөд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, энэ мөнгийг надаас нэхэх үндэслэлгүй” гэж маргажээ. 

Иргэн Моломоос гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг иргэн Болороос гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэг өмнө нь шийдвэрлэгдэж, шүүх Болороос 3,000,000 төгрөгийг гаргуулж Моломд олгож, үлдэх 3,000,000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэйг заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Молом, Болор нарын хоорондох дээрх зээлийн маргааныг шүүх шийдвэрлэх явцад гэрчээр оролцсон Дулам нь “… Молом нь машин дотор Болор бид хоёрт тус тус 3,000,000 төгрөгийг өгсөн. 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Болорын нэр дээр хийсэн” гэж мэдүүлсэн ба Дулам нь “....машин дотор 3,000,000 төгрөгийг би хүлээн авсан” гэж зөвшөөрсөн, үүнийг нэхэмжлэгч Моломоос үндэслэл болгож, Дуламаас “зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Моломын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дуламаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Моломд олгож шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч Дулам нь Моломоос 3,000,000 төгрөг зээлж авсантайгаа маргаагүй, “… мөнгийг Болорт буцаан төлсөн” гэх боловч тухайн зээлийг буцаан төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлохоор заасан, уг эрхээ хэрэгжүүлж шүүхэд нотлох баримтаа гаргаж нотлоогүй тул Моломоос Болорын нэр дээр гэрээ байгуулж зээлсэн 6,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг Дулам авсан, Молом, Дулам нарын хороонд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэв.

 Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/121166?daterange=2022-01-01%20-%202022-11-21&id=1&court_cat=1&bb=1

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх