•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Гуравдагч этгээд нь хариуцагч татах эрхгүй

Туршилтаар

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2019.05.06, 101/ШЗ2019/07261

 2022.12.05 Шийдвэр-хураангуй-09

          Иргэн Од, Наран нарын хооронд үүссэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахтай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх явцад уг хэргийн гуравдагч этгээд “Т” ХХК-иас “… зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч Одоос гаргуулах” бие даасан шаардлага гаргаж, уг шаардлагынхаа хүрээнд “С” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан байна.

          Шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Хүсэлт гаргагч “Т” ХХК-иас “… гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн адил эрх эдлэх ёстой. Иймд хариуцагч татах эрхтэй” гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

          Хуульд зааснаар, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэснээр нэхэмжлэгч, хариуцагчаас өөр хэн нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байвал тухайн этгээдийг уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулж болно. Гуравдагч этгээд нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй байдаг.

          Энэ тохиолдолд, гуравдагч этгээд “Т” ХХК нь “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” маргааны зүйлтэй холбогдолгүй асуудлаар буюу “тоног төхөөрөмжийн үнэ гаргуулах” асуудлаар бие даасан шаардлага гаргаж, уг маргаанд холбогдуулан хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулахаар шаардаж байна.

          Иймд, шүүх гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага болон хамтран хариуцагч татах тухай хүсэлт нь хуульд нийцэхгүй гэж хүлээн авахаас татгалзаж, өөр этгээдтэй холбоотой, өөр маргааны хувьд нэхэмжлэлээ тусдаа гаргах эрх нь “Т” ХХК-нд нээлттэй болохыг дурдав.         

Санамж:

Энэхүү хураангуй нь шүүгчийн бүрэн гүйцэт захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх