•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болжээ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2020.07.23, 101/ШШ2020/02633

Тоймын дугаар, огноо: № 12, 2023.01.12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

            Нийслэлийн нэгэн худалдааны төвд үйлчилгээний талбайг худалдаа эрхлэх зориулалтаар түрээслэхээр иргэн “Б”, “У” нар түрээсийн гэрээ байгуулсан байна.

Гэвч түрээслэгч ”Б” нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний төлбөрт төлсөн түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийг бүхэлд нь буцаан гаргуулах шаардлагыг түрээслүүлэгч “У”-д холбогдуулан анхан шатны иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

Түрээслүүлэгч “У” нь гэрээг бичгээр, хугацаатай байгуулсан, гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 1 сарын өмнө мэдэгдэх, ийнхүү хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг буцааж олгохоор тохиролцсон, гэрээг талуудын хэн ч бүртгүүлэх эрхтэй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон боловч ийнхүү бүртгүүлээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд түрээслүүлэгч “У” нь улсын бүртгэлд гэрээг бүртгүүлжээ.

  Шүүх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хуулийн зохицуулалтын дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, талуудын өгсөн авсан зүйлийг харилцан буцааж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ, талуудын хооронд маргаан үүссэний эцэст хожим уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснийг хуульд заасан шаардлага хангасан гэж үзээгүй, мөн түрээслүүлэгч “У”-аас түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийг бүхэлд нь бус харин түрээсийн зүйлийг эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны төлбөрийг хасч тооцон түрээслэгч “Б”-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124675?daterange=2020-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх