•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн хураангуй
    • Шүүхийн шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй

Талбайн хэмжээний талаар маргасан нь шинжээч томилох үндэслэл болно

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.05.13 101/ШЗ2022/12045  

Тоймын огноо, дугаар: 2023.01.26, №04 

            Нэхэмжлэгч Л ХХК нь 128 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг иргэн С, Д нарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нар манай эзэмшлийн худалдааны талбайнаас илүү ашиглаж байна гэж тайлбарласан.

            Хариуцагч нь өөрийн өмчлөлийн 80 м,кв талбайг эзэмшдэг, нэхэмжлэгчийн талбайд ороогүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч манай компанийн өмчлөлийн талбайгаас 10 м.кв талбайг илүү өмчлөөд байгаа тул талбайн хэмжээг шинжээч томилж тогтоолгох хүсэлт гаргасан.

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд маргаж байх ба маргаан бүхий талбайн хэмжилтийг хэргийн оролцогч өөрөө хийх боломжгүй буюу хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудал байх тул хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээч томилох нь зүйтэй гэж үзсэн.

Ийнхүү шинжээч томилсон нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Санамж:

Энэхүү хураангуй нь шүүгчийн бүрэн гүйцэт захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх