
Тус шүүхийн 2022-2023 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр 788 иргэн сонгогдсон байна.
Шүүхийн тамгын газраас өнөөдөр /2023.02.15/ сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт ээлжит сургалтыг шүүхийн байранд зохион байгуулж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн оролцох, дүгнэлт хэрхэн бичих болон иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журмын талаар тодорхой мэдээлэл өглөө.
