Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.05.02, 101/ШШ2022/02037
Тоймын дугаар, огноо: № 14, 2023.02.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Иргэн “Н” цэргийн алба хаах хугацаандаа бусдын болгоомжгүй үйлдлийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвар алдсан үндэслэлээр олох байсан орлого, сэтгэл санааны хохирол, эмчилгээний болон бусад нэмэлт зардал тус тус нэхэмжилсэн.
Төрийн байгууллага хэрэгт холбогдогч этгээд нас барсан, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь төрийн албан хаагч биш тул төрийн байгууллага нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргасан.
Шүүх эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг бөгөөд эх орноо батлан хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч мөн гэж, мөн гэм хор учруулснаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусаагүй гэж дүгнэн олох байсан орлого, сэтгэл санааны хохирол зэргийг төрийн байгууллагаас гаргуулан иргэн “Н”-д олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг эмчилгээний болон нэмэлт зардалтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/111481?daterange=2022-05-01%20-%202022-05-31&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн