•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Иргэний өмчлөх эрхийг зөрчиж байршуулсан хогийн цэгийг нүүлгэхээр болов


Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.05 101/2022ШШ/05090

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй /Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00429 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн/

Тоймын дугаар, огноо: №15 2023.02.17

Нэхэмжлэгч А хариуцагч Б СӨХ-нд холбогдуулан “хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж,

Хариуцагч Б СӨХ “өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй, 256 айлын эрх ашиг хөндөгдөнө, зориулалт бусаар хаалга нээсэн, нэхэмжлэгч СӨХ-той гэрээ байгуулж мөнгө төлдөггүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хэргийн үйл баримтаар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч иргэн А болох, Б СӨХ хуулийн дагуу байгуулагдсан, оршин суугчдад зориулсан хогийн цэгийг нэхэмжлэгч А-гийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд тулгаж барьж, одоог хүртэл ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.

Иргэн А 2020 онд үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авч, 2022.08 сард Б СӨХ-ны гүйцэтгэх захиралд хандан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаарх хүсэлтээ өгсөн боловч албан бичгээр уг хүсэлтийг зөвшөөрөхгүй, татгалзсан хариуг өгсөн байна.

Хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн нутаг дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах эрх, үүрэгтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн харьяа хороо, дүүргийн Засаг даргад хандан хогийн цэгээр ашиглах газар ашиглахаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан байх тул хариуцагч талын ... 256 айлын эрх ашиг хөндөгдөнө... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулгаж барьсан хариуцагчийн үйлдэл нь эд хөрөнгийн эрүүл ахуй, өнгө үзэмж, аюулгүй байдалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл юм. 

Иймээс нэхэмжлэгч А-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд Б СӨХ хогийн цэгийг тулгаж барихдаа өмчлөгчийн зөвшөөрөлтэй барьсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг хогийн цэгийг хууль бусаар барьсан гэж үзэж, Б СӨХ-ны барьсан хогийн цэгийг нэхэмжлэгч А-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч Б СӨХ-нд даалгахаар шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125433?daterange=2022-11-05%20-%202023-02-28&id=1&court_cat=1&bb=1


Тойм бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх