Шүүгчийн захирамжийн дугаар: 2022.12.14, 101/ШЗ2022/29513
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: № 07, 2023.05.23 Процесс хураангуй
Нэхэмжлэгч Т ХХК нь ОП ХХК-д холбогдуулан орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгаж, 2,200,000 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг гүйцэтгэхэд хариуцагч тал нэхэмжлэлд дурдсан хаягт манай хуулийн этгээд байрладаггүй гэж маргаж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байгаа бол компанийн ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд эсхүл удирдах байгууллагын байгаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч хуульд заасан харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан болох хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн хүсэлтийг хангаж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн.
Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг