•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэн нь орон сууцны өмчлөгч болохыг тогтоох үндэслэл болжээ

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.01.26, 101/ШШ2022/00389

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023.07.28, №26

            Нэхэмжлэгч А нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл хариуцагчид холбогдуулан гаргажээ.           

Хариуцагч М нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж, орон сууцыг албадан чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 ширхэг орон сууц авахаар тохиролцсон гэж, хариуцагч нь 1 ширхэг орон сууц өгөхөөр тохиролцсон гэж тус тус маргадаг. Улмаар 1 орон сууцыг олгосон үйл баримтын талаар маргаагүй.

Хэргийн үйл баримтаар, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөлөгчтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, маргаж буй 2 дахь орон сууц нь нэхэмжлэгч А-н эзэмшилд байгаа, харин өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч М-н нэр дээр бүртгэгдсэн нь тогтоогдсон.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2 ширхэг орон сууцыг ажлын хөлсөнд олгохоор тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа боловч хариуцагч М нь түүний төлөөлөгч зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан гэж маргасан.

            Гэвч хариуцагч М-н төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед хариуцагч М-г төлөөлөх бүрэн эрхтэй байсан нь тогтоогдсон. Мөн барилгын ажлыг төсөвт өртгөөс бага үнээр гүйцэтгэхээр тохиролцсон болон ажил бүрэн гүйцэтгэгдсэн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Эдгээр үйл баримтаас шүүх нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч нь ажлын хөлс төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж, орон сууцыг албадан чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/110423?daterange=2022-01-20%20-%202022-02-01&id=1&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх