
Баянзүрх дүүргийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулсан "Амар тайван амьдралын төлөө" нээлттэй хаалганы өдөрлөг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр буюу “Нарантуул худалдааны төв”-д зохион байгуулагдлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ц.Энхтуяа, шүүгчийн туслах Т.Дөлгөөн нар оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар болон шүүхэд мэдүүлэх эрх, тулгамдаж буй асуудлын талаар нийт 100 гаруй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.



