“Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчдөд зориулсан JOB FAIR “Ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөг” 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулга хийж, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Уянга шүүхэд ажиллах хүсэл сонирхолтой оюутан залуучуудад шүүхийн хүний нөөц, ажлын байранд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч хамтарч ажиллалаа.