Шүүхийн тамгын газраас “Стресс менежмент, хамт олны уур амьсгал” сэдвийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулж бүлгийн болон ганцаарчилсан сургалт, уулзалтыг 16 багц цагийн хүрээнд зохион байгуулах юм.
Сургалтын төлөвлөгөөний дагуу өнөөдөр буюу /2024.05.15/-ны өдөр ШЕЗ-ийн сэтгэл зүйч Т.Энхгэрэл ээлжит сургалтаа бүлгийн ярилцлагын хэлбэрээр явууллаа.
Албан хаагчид санамсаргүй байдлаар хоёр, хоёроороо нэг баг болж бэлтгэсэн асуултыг харилцан асууж, бие биетэйгээ ойлголцох, таньж мэдэх, хэрхэн хамтран ажиллах зэрэг ойлголтуудыг авч байгаа нь онцлог, сонирхолтой байлаа.