Тус шүүхийн тамгын газар нь 2022.08.24-нөөс 08.25-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүрэг дэх Цагдаагийн газраас хамтран баталсан Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн төрийн байгууллагуудад “Туг” аялуулах удирдамжийн дагуу аяны уриалгыг дэмжиж оролцлоо.
Аяны хүрээнд “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар”-ын цахим пэйж хуудсанд шүүхийн тамгын газрын албан хаагч бүрийг нэгдүүлж, холбогдох постер, шторк, посттой танилцаж, мөн шүүхийн үйлчилгээний хэсэг, мэдээллийн самбарт цагдаагийн байгууллагаас гаргасан постер зурагт хуудсыг хэвлэн байршууллаа.
Түүнчлэн тус шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Замын цагдаагийн пост, замын цагдаатай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж буй жолооч нарт зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах постер зурагт хуудсыг тарааж, иргэд, олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаа.