Тус шүүхийн тамгын газраас 2022-2023 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд өнөөдөр /2022.09.19/ ээлжит уулзалт, сургалтыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын “ИРГЭНИЙ ТАНХИМ”-д зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Баянзүрх дүүргийн 43 хороодоос санамсаргүй сонголтын аргаар сонгогдсон 70 гаруй иргэд, хороодын хэсгийн ахлагч нар хамрагдлаа.
Үүрэг хариуцлагаа ухамсарлан сургалтанд идэвхитэй оролцсон иргэд болон мэдээллийг түгээж хамтарч ажилласан хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартаа талархал илэрхийлье.