2022 оны 11 сарын 25-ны өдөр Эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг, Д.Дагмидмаа нар Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3,4-р курсын оюутнуудад “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, зарчим, иргэний болон гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх үйл явц, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар танилцуулга хийж, оюутнуудын сонирхсон асуултуудад мэдээлэл өгч ажиллав.