Туршилтаар
Шүүгчийн захирамжийн дугаар: 2021.01.06 101/ШЗ2021/00532
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.12 Процесс-хураангуй-03
“Э” ХХК-иас иргэн Болорт холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Болорын хаягийг шүүхэд тодорхойлж өгсөн бөгөөд шүүхээс уг хаягаар Болорыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, Болор нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн уг хаягтаа байнга оршин суудаг болохоо шүүхэд мэдүүлсэн байна.
Хэргийн оролцогч нь өөрийн хаягаа шүүхэд үнэн зөвөөр тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаягаа өөрчилсөн бол шүүхэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Хэргийн оролцогч хаягаа өөрчилсөн тухайгаа шүүхэд мэдэгдээгүй бол сүүлд мэдэгдсэн хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлснээр “тов мэдэгдсэн”-д тооцохоор хуульд заажээ.
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Болорт холбогдох маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хариуцагч Болорын хүсэлтээр хэд хэдэн удаа хойшлуулсан бөгөөд дахин зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч Болор нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын товыг түүний мэдэгдсэн хаягийн дагуу өөрт нь баталгаат шуудангаар, түүнчлэн хариуцагч Болорын харьяалах хорооны Засаг даргад тус тус хүргүүлсэн байна.
Гэтэл хариуцагч Болор нь оршин суух хаягаа өөрчилсөн, энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй байв.
Дээрх байдлаар зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч Болор нь мөн хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагч Болорыг шүүх хуралдааны товыг мэдсэнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Хураангуй бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал