Шүүгчийн захирамжийн 2023.02.03 101/ШЗ2023/03721
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: № 05, 2023.02.16
“Г” ХХК-иас иргэн Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Т нь миний төлсөн төлбөрийн дүн зөрүүтэй байна гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрийн татгалзлаа нотлохоор 31 хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.
Хэргийн оролцогчоос аливаа нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх журамтай.
Харин тухайн бичмэл нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлэн өгөх боломжгүй буюу бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж хуульд заасан байдаг.
Хариуцагчийн гаргасан дээрх баримтууд нь эх баримтууд бус хуулбар байсан тул шүүх нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг хэргийн оролцогч гаргасныг хүлээн авахаас татгалзаж, уг баримтаа шаардлага хангуулан гаргах хүсэлтийг хариуцагч гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тойм бичсэн:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам