•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй тул алданги тооцож, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.03, 101/ШШ2023/00149

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын дугаар, огноо: №16 2023.03.27

Иргэн Д нь иргэн Б-д холбогдуулан “шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулж, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр алданги тооцуулах” шаардлага гаргасан ба Б.Ө эс зөвшөөрч  “хүүхдийн тэтгэлгийг зохих ёсоор төлж, үүргээ биелүүлж байгаа” гэх тайлбарыг гарган маргасан.

            Шүүхэд хэлэлцэгдсэн хэргийн баримтаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Д-г сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. Б нь  шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоосон хугацаа болох 2007 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23,667,200 төгрөгийг төлөх үүргийг хүлээснээс 6,319,350 төгрөгийг төлж, тэтгэлгийг бүрэн төлж барагдуулаагүй үйл баримт тогтоогдсон.

            Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн бол тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр тэжээн тэтгүүлэгч нэхэмжлэл гарган шаардах эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зохицуулсан.

            Шүүх маргааныг хэлэлцээд төлөгдөөгүй тэтгэлгийг, алдангийн хамт нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.

Жич: Гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

 

Хураангуйг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх