
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас 2023 оны 3 сарын 31-ний өдөр ахмад шүүгч Доржсүрэнгийн Төвшинтөрийг урьж шүүхийн захиргааны ажилтнуудтай “Кофе уулзалт” зохион байгууллаа. Тэрээр шүүгчээр ажиллаж байсан ажлын туршлага, түүхээсээ хуваалцаж, залуу ажилтнуудад ажиллах урам хайрласан юм.

