Шүүгчийн захирамжийн дугаар: 2023.02.08, 101/ШЗ2023/04212
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: № 06, 2023.04.27 Процесс хураангуй
Нэхэмжлэгч Болор нь хариуцагч Батаад холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Батааг шүүхэд дуудан ирүүлж холбогдох ажиллагааг хийсэн.
Гэвч нэхэмжлэгч Болор нь “эд хөрөнгө хөлслөх гэрээг Батаагийн удирддаг компани болох “Э” ХХК-тай байгуулсан ба компанийн удирдлагыг хэрэгжүүлэгч иргэн Батааг хариуцагчаар татсан нь буруу байна” гэсэн үндэслэлээр шүүхэд хариуцагчийг “Э” ХХК-иар солих хүсэлт гаргажээ.
Хуульд зааснаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хариуцагч солих зэрэг нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах асуудал тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийг солих хүсэлтийг хүлээн авсан байна.
Хураангуй бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал