
Тус шүүхийн тамгын газраас өнөөдөр /2023.05.19/ шүүхийн шуудангийн үйл ажиллагаа, Гибрид шуудангийн гардуулалтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Монгол шуудан” ХК-ийн Баянзүрх дүүрэг хариуцсан салбарын менежрүүд болон шуудан хүргэгч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад шүүхийн шуудан хугацаандаа хүргэгдэхгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар болон хоёр байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.




