
Тус шүүхийн тамгын газрын даргын 2023.03.15-ны өдрийн А/147 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь архивын баримтанд нэгдсэн тооллого хийх удирдамжид заасны дагуу тус шүүхийн тамгын газрын архивт хадгалагдаж байгаа иргэний хэрэг, баримтууд болон эрх зүйн актын өнгөн хувийн баримтанд архивын нэгдсэн тооллого хийх ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Тооллогыг удирдамж, төлөвлөгөөнд заасны дагуу хугацаанд явуулж байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийг бүрэн хамруулж, Шүүхийн тусгай архивт мэдээ тайлангаа хүргүүлж ажиллалаа.
