•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй гэж үзэв

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.30 №101/ШШ2023/01631

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023.09.19 №28

Иргэн А нь амьдралаа дээшлүүлэх зорилгоор гадаад улсын иргэн КН-тай гэрлэлтээ батлуулж, түүний хамт гэрлэлтийн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа Монгол Улсын хилээр гарсан байх бөгөөд 12 жилийн дараа эргэн эх орондоо ирсэн байна.

Иргэн А нь гадаад улсын иргэн КН-г их дээрэнгүй харилцаатай, хүйтэн хүн шиг санагддаг байсан, түүний амьдарч байсан улсад очоод 3-4 хоног хамт байгаад цаашаа өөрөө улс руу очиж амьдарсан. Одоо тэр хүнтэй огт холбоогүй учраас гэрлэлтийн бүртгэлтэй байхыг хүсэхгүй байгаа учир гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хуульд зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол, гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь насанд хүрээгүй бол, төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх, гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь тогтоогдвол гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох зохицуулалттай.

Тодруулбал, гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргааны хувьд нөгөө гэрлэгчийг байлцуулахгүйгээр, түүний тайлбарыг авалгүйгээр үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас гадаад улсын иргэн КН нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагад албан хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байсан, гэрлэгч нарын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрлэснийг бүртгэх анкет, эрүүл мэндийн тодорхойлолт, оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч А болон КН нар Гэр бүлийн тухай хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой юм.

   Жич: Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх