
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Нийслэлийн “Иргэдийн хэрэглээний боловсролын төв”-ийн багш О.Лхагвасүрэнг урьж “Эрүүл мэнд, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, хамт олны уур амьсгал, сэтгэл зүй, нойргүйдэл” зэрэг сэдвээр 2023 оны 09 сарын 19-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад тамгын газрын ажилтанууд оролцож, ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны харилцаа, уур амьсгалын талаар сонирхолтой яриа өрнүүлэн тодорхой ойлголт, мэдээллийг авлаа.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар