Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан тамгын газрын ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалтыг Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн удидлагын газрын дарга Б.Цэндсүрэн орлоо. Энэхүү сургалтаар баримт бичгийн бүрдэл, баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага болон шинэчлэн өөрчлөгдсөн стандартын тухай мэдээллүүдийг өгсөн юм.