2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр судлаач Г.Эрдэнэбат “Эргэцүүлэх сэтгэлгээ буюу бодож сурахуй” сэдвээр тус шүүхийн тамгын газрын ажилтнуудад сургалт орлоо.
Сургалтаар эргэцүүлэх сэтгэлгээний чадвар, үндсэн арга барил, сайн аргумент зэрэг ойлголтуудыг тухайн албан ажилдаа төдийгүй хувийн амьдралдаа дадал зуршил болгох талаар мэдлэг, мэдээллийг өгсөн юм.
Сонирхолтой лекц орсон Г.Эрдэнэбат багшид болон сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн шүүгч Э.Энэбиш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд талархал илэрхийлье.