Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.5, 19.4, 19.8, Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 1.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Энэ журмыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба Шүүхийн тухай хуулийн 19.4 дэх хэсэг, Нийтлэг журмын 4.5 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй, шүүхийн цахим хуудсанд байршуулж байна.