“Шүүхийн шийдвэр” булантай боллоо.
Энэхүү буланд шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шүүхийн шийдвэрийг ойлгомжтой байдлаар мэдээлэх ажлын хүрээнд "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл"-д хэвлэгдсэн тус шүүхийн шүүгчдийн шилдэг шийдвэрүүдийг цувралаар хүргэж байх юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг уг эмхэтгэлд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж ирсэн, өөрчлөлт ороогүй болон хүчингүй болоогүй анхан шатны шүүхийн шийдвэрүүдээс сонгон шалгаруулж эмхэтгэдэг билээ.